ОХУ-д сургууль төгсөгчдийн дунд эссе бичлэгийн уралдаан зарлалаа

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2017-09-19 12:24:06
Москва /МОНЦАМЭ/. Монгол улсаас ОХУ-д оюутан сургаж эхэлсэний 95 жил, ОХУ болон ЗХУ-д сургууль төгсөгчдийн холбооны 45 жилийн ойг тохиолдуулан “Сэтгэлд хоногшсон сайхан дурсамж” эссе бичлэгийн уралдаан зарлалаа.
Хамгийн анх 1921 оны намар БНМАУ-ын Засгийн газрын шийдвэрээр 15 залуу дээд боловсрол эзэмшихээр тэр үеийн ЗХУ-ын нийслэл Москва хотыг зорьж байжээ. Тэр үеэс хойш өдийг хүртэл манай улсын үе үеийн чадварлаг боловсон хүчин ОХУ-д бэлтгэгдсээр иржээ. 
Жилээс жилд  ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр дээд боловсрол эзэмших монгол оюутны тоо нэмэгддэг. Энэ намар 500 орчим монгол оюутан ОХУ-д тэтгэлгээр сурах эрхтэй болсон.ОХУ-д сургууль төгсөгчдийн холбоо, “Россотрудничество” агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран ОХУ-д их, дээд сургууль төгсөгчдийн дунд эссе бичлэгийн уралдаан зарлаж буй нь Орос орныг залуу хойч үедээ сурталчлан таниулах гол зориолготой ажээ. Оролцогчид эссегээ монгол эсвэл орос хэлээр 3-5 хуудсанд багтаан бичиж
10 дугаар сарын 20-ны дотор mavsuz@yahoo.com хаягаар ирүүлэх боломжтой. 
Дашрамд дурдахад уралдаанд тэргүүлсэн бүтээлүүд “Сэтгэлд дотно Орос орон” номонд хэвлэгдэх юм.
Л.Нандиа
 
 
 
Холбоотой мэдээ