Завханы бүх өрхийн амьжиргааны түвшингийн судалгааг шинэчиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-09-15 17:00:46
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааг шинэчилж 17458 өрхийг хамруулжээ. Энэ нь нийт судалгаанд хамрагдвал зохих өрхийн  98,9 хувийг эзэлж байна. 
Түүнчлэн энэхүү судалгааг он гарсаар дахин авч цахимжуулах хугацаанд нийт 8800 гаруй алдаа байсныг төрлөөр нь ангилж ахин бүртгэл явуулсан байна. Тухайлбал  регистерийн давхардал, алдаатай регистер, боловсрол, хүйсийн алдаа 50 хувийг эзэлж байсныг хянан засварласны үр дүнд аймгийн нийт өрхийн амьжиргааны түвшинг бүрэн алдаагүй цахимжуулаад буй юм. Дашрамд Завхан аймаг нь засаг захиргааны 24 сум, 114 багтай, 19.9 мянган  өрхийн 69.7 мянган хүн амтай.  Аймгийн дүнгээр 1кв.км 0.85 хүн ноогдож байгаа нь улсын дунджаас 0.90 хүн, баруун бүсийн дундажтай харьцуулахад 0.11 хүнээр сийрэг байна.  Аймгийн нийт хүн амын 22.2 хувь нь Улиастай суманд, 12.3 хувь нь Тосонцэнгэл суманд, 8.5 хувь нь Их-Уул суманд 57.0 хувь нь бусад сумдад оршин сууж байна. Нийт өрхийн 22.8 хувь аймгийн төвд, 20.6 хувь сумын төвд, 56.6 хувь хөдөө оршин сууж байна.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ