Иргэдээс санал асуулга авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-08 20:07:54

Баян-Өлгий аймгийн  Өлгий сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэр нэн их бохирдсон гэж үзээд байна.

Учир нь энэ нутагт байрладаг бохир усны цэвэрлэх байгууламж эвдрээд удаж байгаагаас орчин нь хордогдсон, түүний улмаас халдвар болон хорт хавдар үүсэх магадлалтай гэж үзээд байна. Мөн энэ хавиар нэгдсэн халаалтын уурын зуух байрладаг, түүний яндангаас их хэмжээний утаа, хөө тортог гардаг, ноос угаах үйлдвэр бохир усаа газрын гадаргуун дээрх цооногонд асгасаар ирсэн байна. Энэ орчмын айл өрхүүд эдгээр үйлдвэрийн заримыг эндээс холдуулахыг шаардаж байгаа ч тийм боломжгүй, харин ч үйлдвэрийн дэргэд байшин сууцаа барьсан тэдгээр айлуудыг холдуулах нь зүйд нийцнэ гэж үзэж байна..

Аймгийн ИТХ-ын дарга энэ асуудлаар холбогдох байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч санал солилцсоны эцэст дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт оршдог айлуудын энгийн худгуудын усыг шинжлэх, багийн иргэдээс энэ талаар санал асуулга авахыг даалгалаа. 

Ш.Айзаря

Холбоотой мэдээ