Өвөрхангайд 3 тэрбум гаруй төгрөгийн бүтээн байгуулалт өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-09-11 13:25:07
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт 2017 онд улсын төсвийн 3 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар 19 төсөл, арга хэмжээ, бүтээн байгуулалтыг өрнүүлээд байна.

Тодруулбал он дамжин удаашраад байсан, Уянга сумын 400 хүний суудалтай Соёлын төв, 928 хүүхдийн суудалтай Мэргэд  лаборатори сургуулийн барилга, Хужирт сумын 75 ортой цэцэрлэгийн барилгын өргөтгөл, Хархорин сумын Үерээс хамгаалах далан, сувгийн байгууламжийн гүйцэтгэлд 2 тэрбум 527 сая 900 мянган төгрөгийг улсын төсөвт суулгаж, ажлыг үргэлжлүүлээд байгаа юм. Мөн шинээр засвар үйлчилгээ, бүтээн байгуулалтын 13 ажилд 842.6 сая төгрөгийг зарцуулж байгаа аж.
Улс оронд эдийн засгийн бэрхшээл тулгарч, төсөв танасан энэ цаг үед Өвөрхангай аймгийн хэмжээнд бүтээн байгуулалт өрнөж, “царцсан” байгууламжуудыг ашиглалтад оруулахаар болж байгаа нь орон нутгийн удирдлагуудын хөөцөлдлөгөө, УИХ дахь гишүүдийн дэмжлэгийн үр дүн хэмээн иргэд үнэлж байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ