Завханы Тосонцэнгэл сум газар өмчлөлөөр тэргүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-09-10 21:49:22
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Тосонцэнгэл сум 2019 он хүртэл сумаа  хөгжүүлэх  мастер төлөвлөгөөг Мерси кор ОУБ-ын оролцоотойгоор боловсруулж, ерөнхий план зураглалыг орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан байна.

Сүүлийн дөрвөн жилд тус сумын суурьшлын бүс нутаг дөрвөн га газар нэмэгджээ. Учир нь сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан нэмэгдсэн байна. Увс аймаг, Улиастай хотыг Улаанбаатар хоттой холбох, дайран өнгөрдөг гол зам дагуу байрладаг тус сумын төв суурьшлын бүс нэмэгдсэнээр үйлчилгээний газрууд олноор төвлөрч нээгдэж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар цайны газар гэхэд 55, зоогийн газар, шөнийн 24 цагийн найман нэрийн дэлгүүр 37 бий. Энэ жил долоон цайны газар шинээр нээгджээ. Тиймээс аймагтаа газар өмчлөлтөөрөө тэргүүлж байна. Өнөөдрийн байдлаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 4.69 га газрыг 77 иргэнд  өмчлүүлж, 423 иргэн, ААН 4.3 га газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар, хоёр ААН нэг га газрыг аялал жуулчлалын зориулалтаар, 47 өрх 450 га газрыг газар тариалангийн зориулалтаар  эзэмшиж  байна.
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ