Автобусны 10 буудал байгуулж орон нутгийн өмчид хүлээлгэж өгөв

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-11-06 14:12:34

Дархан-Уул аймаг дахь Худалдаа Хөгжлийн банкны хамт олон 25 жилийн ойгоо угтаж нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх хүрээнд Дархан хотын нийтийн тээвэр болон хотын өнгө үзэмжинд хувь нэмэр оруулахуйц автобусны буудлыг байгуулж орон нутгийн өмчид шилжүүлэн хүлээлгэж өгөв.

Шинээр 10 байршилд тохижуулсан автобусны буудлыг шөнийн гэрэлтүүлгийн хамт хүлээлгэж өгөх ёслолд тус банкны удирдлагууд болон аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд нар оролцож тууз хайчилж албан ёсоор нээлээ. Сүүдрэвч сандал бүхий нэг автобусны буудлыг 4,5 сая төгрөг буюу нийт 45 сая төгрөгөөр байгуулж аймгийн удирдлагуудад хүлээлгэж өгсөн нь энэ юм.

Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат:-"Төсөв санхүү хүндрэлтэй байгаа энэ цаг үед нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хотын үзэмжид өнгө нэмсэн бүтээн байгуулалт хийсэн Худалдаа Хөгжлийн банкны хамт олонд талархал илэрхийлж цаашид хувийн хэвшлийн байгууллагууд Дархан хотдоо энэ мэт бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэхийг уриалж байна” гэв.

     Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ