Монгол хэлний шалгалтын дүн улсын дунджаас 102 оноогоор доогуур байна гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-08-25 12:31:58

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээс харахад Баян-Өлгий аймгийн хүүхдүүдийн монгол хэлний боловсролын төвшин улсын дунджаас 102 оноогоор доогуур байгаа талаар аймгийн Засаг дарга А.Гылымхан өнөөдөр болж буй "Багш, удирдах ажилтны зөвлөлдөх уулзалт, сургалт"-ын үеэр онцоллоо.

Өнгөрсөн 6 дугаар сарын 14-ний өдөр болсон элсэлтийн ерөнхий шалгалтад тус аймгаас 1302 сурагч оролцсон юм. Тэдгээрийн монгол хэлний шалгалтын дундаж оноо 387 байжээ. Энэ нь улсын хэмжээнд хамгийн доогуур үзүүлэлт болжээ.

Аймгийн Засаг даргаас өгсөн мэдээллээр Баян-Өлгийн сурагчид энэ жил англи, орос хэлний хичээлийн дүнгээр улсад тэргүүлжээ. Гадаад хэлээр хамгийн дээгүүр амжилт гаргасан хүүхдүүдийн төрийн албан ёсны хэлний мэдлэг доогуур байгаа шалтгаан нь казах хүүхдэд монгол хүүхдэд зориулсан сурах бичгээр хичээл зааж байгаад байна уу, эсвэл өөр хүчин зүйлс нөлөөлж байна уу гэдгийг тус зөвлөлдөх уулзалтаар хэлэлцэж байна.

Зөвлөлдөх уулзалт, сургалт 3 өдөр үргэлжилнэ. 


Ө.Нурболат

Холбоотой мэдээ