Завханы байгаль орчныг хамгаалах нөхөрлөлүүдийн ажил жигд сайн байна гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-08-18 16:57:35
Завхан/МОНЦАМЭ/. Завханд байгаль хамгаалах чиглэлээр 100 орчим нөхөрлөл амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас есөн сумын 63 нөхөрлөлийн хагас жилийн үйл ажиллагаа болон төлөвлөгөөний биелэлтийг хянажээ.

Хяналтаар нөхөрлөлүүдийн төлөвлөгөө төлөвлөлт нь сайн байсан ч төлөвлөгөөний биелэлт, санхүүгийн зохистой захиран зарцуулалт мэр сэр асуудалтай гарсан байна. Дашрамд хэлэхэд аймгийн хэмжээнд нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын менежментийг төлөвшүүлж, байгалийн нөөц, баялгаа зүй зохистой ашиглах, хүрээлэн буй орчноо хамгаалахаар 100 орчим нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байна. Нөхөрлөлүүдэд нийт 2866 гишүүн ажиллаж 186500 га ойн сангийн талбайг эзэмшиж үйл ажиллагаа явуулж  байна. Өнөөдрийн байдлаар байгаль хамгаалах чиглэлээр байгуулагдсан нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа жигд сайн бөгөөд хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгааг мөн байгаль орчны газраас мэдээллээ.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ