Иргэд сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй төслүүдэд хяналт тавьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-08-15 20:50:47
Завхан /МОНЦАМЭ/. Завханы Тосонцэнгэл сумд Сум хөгжүүлэх сангаас сүүлийн гурван жил 100 гаруй төслүүдийг  санхүүжүүлжээ.

Тухайлбал 2016, 2017 онд сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж сумын өргөн хэрэглээний барааны судалгааг иргэдийн дунд санал асуулга хэлбэрээр явуулжээ. Энэхүү судалгааны үр дүнг эрэмбэлж сумын ИТХ-аар хэлэлцээд зээлийг олгох тэргүүлэх чиглэлүүдийг баталсан байна. Сумандаа тахианы аж ахуй, хиамны үйлдвэрлэл, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах, жимс жимсгэнэ боловсруулах зэрэг 11 чиглэлийг нэн тэргүүнд хэрэгжүүлснээр жижиг дунд үйлдвэрлэл суманд хөгжиж үр дүнгээ ч өгчээ.

Өнөөдрийн байдлаар тус сумын иргэд аж ахуйн нэгжүүд сумандаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэх сонирхолтой болжээ. Тус сумын иргэд сүүлийн гурван жил ОНХС, СХС-ийн хөрөнгөөр хийгдэж  буй ажилд 70-80 хувь нь тогтмол санал хүргүүлдэг болсон байна. Мөн сумын ИТХ-аар батлуулсан иргэдийн хяналтын зөвлөл жил бүр  Сум хөгжүүлэх сан болон ОНХС-аар хийгдэж буй ажлуудад хяналт тавьдаг байна.
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ