Орон нутгийн төсвийн тодотголыг энэ долоо хоногт хэлэлцэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙУИХ-аас 2015 оны төсөвт тодотгол хийж байгаатай холбогдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 11 сарын 6-ны өдөр хуралдаж, орон нутгийн төсөвт тодотгол хийхээр боллоо.
Уг хурлаар аймгийн нутаг дэвсгэр дэх өвөлжөө, хаваржааны өмчлөл, эзэмшлийн тухай мэдээлэл тавигдаж, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн арга хэмжээний үр дүнг бүрэн хэмжээгээр танилцуулах аж.
Мөн уламжлал ёсоор 12 сарын 05-ны дотор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал намрын хуралдаанаа эхлүүлнэ. Хурлын бэлтгэл хангах ажлын хэсгүүд томилогдсон бөгөөд Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн эхний 3 жилийн биелэлтийн дүнг танилцуулах, 2015 оны аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг тайлагнаж, 2016 оны төлөвлөгөөг боловсруулах, Эрүүл мэндийг дэмжих жилийн ажлын үр дүнг тайлагнах, 2016 оны төсвийн төсөл боловсруулах, 2015 оны газар зохион байгууллатын төлөвлөгөөний биелэлт, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл боловсруулах, аймгийн зарим газар нутгуудыг тусгай хэрэгцээнээс тусгай хэрэгцээнд авах гээд олон асуудлыг “том” хурлаар хэлэлцэх юм. “
Б.Батчимэг