Архангай аймагт Хятадын соёлын өдрүүд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-08-03 12:44:20
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод БНХАУ-ын “Хятадын соёлын наадам 2017“ арга хэмжээг энэ сарын 10-13-ны хооронд зохион байгуулах гэж байна. Соёлын наадамд дэлхийн биет бус соёлын өв, “Шар цэцгийн гүйлс” соёл урлагийн үзэсгэлэн аймгийн музейд, Хятадын ном хэвлэл, уран бичлэгийн үзэсгэлэн төв номын санд гарах юм.
Уг соёлын өдрүүдээр Хятадын ахмад жүжигчдийн хүндэтгэлийн тоглолт, Хайнань мужийн дуу бүжгийн бүлгэмийн болон Тяньжинь мужийн жүжигчдийн хүндэтгэлийн тоглолтууд болох ажээ. Харин Монгол талаас ХЦДБ-ын жүжигчдийн тоглолт, рок попын Соёл-Эрдэнэ, Өргөө, Хөхтэнгэр хамтлагийн гишүүн МУУГЗ Г.Энхбаяр, МУУГЗ Г.Жаргалсайхан, МУСГЗ И.Болоож, МУГЖ С.Бархас, МУГЖ Б.Цолмон нар оролцсон хүндэтгэлийн тоглолтоор соёлын арга хэмжээ үргэлжлэх юм байна.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ