Элчин сайд Син Хайминыг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-11-04 14:29:26

МАХН-ын дарга Н.Энхбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд Син Хайминыг  хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд МАХН-ын дарга Н.Энхбаяр, “Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархаж байна. Монгол-Хятадын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бидний хийх зүйл их байна. Таныг тусалж дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Манай хоёр орон дэд бүтэц, дулааны цахилгаан станц, төмөр зам, ХАА, жижиг дунд үйлдвэрийн салбарт хамтран ажиллах нөөц бололцоо их бий. Мөн монгол залуусыг хятадын их, дээд сургуульд суралцах боломжийг нээж өгөх, тэднийг хятад хэл сурах тал дээр дэмжлэг үзүүлж ажиллана гэж найдаж байна" гээд бидний зүгээс дэмжлэг үзүүлэхдээ үргэлж баяртай байх болно гэлээ.

Харин Элчин сайд Син Хаймин, “Та бүхэнтэй уулзсандаа баяртай байна. Би Элчин сайдаар томилогдоод удаагүй байна. Та болон танай нам Хятад-Монголын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж би үздэг. Хятадын Коммунист нам Монголын улс төрийн бүх намуудтай найрсаг харилцаа холбоотой ажиллахад бэлэн байна. Миний хувьд Хятад, Монголын харилцааг шинэ түвшинд гаргахад хүчээ дайчлан ажиллах болно. Таны гаргасан санал санаачилгыг судалж, боломж байвал ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллана гэдгээ дахин илэрхийлье” гэв.

Холбоотой мэдээ