Засгийн газар өнөөдөр хуралдахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-07-26 10:20:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар ээлжит хуралдаан зарлан хуралдуулдаг.

Өнөөдрийн хувьд Засгийн газрын хуралдаан болохгүй юм байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн 7 хоногт Буйр нуурт амраад өнөөдөр нийслэлд ирж байгаа аж.

Шаардлагатай тохиолдолд Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлан хуралдуулах эрхтэй. Хамгийн сүүлд энэ сарын 18-нд ээлжит хуралдаанаа хийж, цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэжээ.
Б.Туул
Холбоотой мэдээ