Золгүй байдлаар таван хүн нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-07-18 17:46:12
Архангай /МОНЦАМЭ/. Баяр наадмын амралт гэж 7 дугаар сарын 7 буюу сонгуулийн дахин санал хураалтын бүх нийтийн амралтын өдрөөс хойш 16-ныг хүртэл нийт 10 өдөр амарлаа. Энэ хугацаанд Архангай аймгийн Цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан байна.
Энэ сарын 10-ны өдрөөс 17-ны өдрийг хүртэл цагдаагийн газарт гэмт хэргийн 20, зөрчлийн 19 дуудлага гээд нийт 39 гомдол мэдээлэл ирж, тухай бүр нь шийдвэрлэж ажиллажээ. Энэхүү урт амралтын өдрүүдэд аймгийн хэмжээнд зам тээврийн осол 14 гарч 2 хүн нас барж, 4 хүн гэмтжээ. Мөн золгүй байдлаар 5 хүн нас барсныг цагдаагийн газраас мэдээллээ. Зөрчил гаргасан 10 хүнийг эрүүлжүүлжээ.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ