Битүү зах энэ онд ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-07-05 14:41:33
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Мөрөн хотод баригдаж байгаа 4,2 тэрбум төгрөгний өртөгтэй битүү захын барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байгаа бөгөөд энэ онд бүрэн ашиглалтанд орно гэдгийг гүйцэтгэгч Ган компаний инженер Б.Билэгт таницуулав.
Битүү захын ажил 2013 онд эхэлсэн боловч хөрөнгө оруулалтын санхүүжилтын улмаас 4 жилийн нүүрийг үзэж байна. Тус захын ажлын явцтай аймгийн Засаг дарга Л.Ганболд, Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх нар танилцлаа. Битүү зах ашиглалтад орсноор 1000 орчим иргэд ажлын байртай болж ил задгай худалдаа эрхэлдэг иргэд стандартын орчинд үйлчилгээ хүргэх боломж бүрдэх ажээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ