Өвөлжилтийн бэлтгэлийг 93.1 хувь хангажээ

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 17:40:45

Өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Дорноговь аймгийн Иххэт сумын “Баянхэт” хадлангийн салаа, “Баруун хоршоо” хамтран 120 гаруй тонн өвс хадаж малчид ард иргэдийн хэрэгцээнд нийлүүлж байна.

Үүнээс гадна тус сумын Бүрдэнэ баг 67 тонн өвс, 1890 кг гар тэжээл, хоёр тонн үйлдвэрийн тэжээл бэлтгэсэн бол Баян баг 170 тонн өвс, 3 тонн үйлдвэрийн тэжээл, хоёр тонн гар гар тэжээл, харин төвийн Зүлэгт баг  88 тонн өвс,  есөн тонн үйлдвэрийн тэжээл, 170 кг гар тэжээл тус тус бэлтгэж өвлийн бэлтгэл ажлыг 93.1 хувь хангасан байна. Мөн Эрсдлийн санд дөрвөн сая орчим төгрөг хуримтлуулж сумын Аюулгүйн нөөцөд 7.5 тонн өвс  нөөцөлсөн талаар сумын Засаг дарга Х.Пүрэв ярилаа.

Тус суманд энэ өвөл 219 малчин өрхийн 169 мянга,438 толгой мал өвөлжих  бөгөөд  зэргэлдээх Айраг, Алтанширээс сумын малчид  отроор өвөлжих хүсэлт гаргасан аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ