Залуучуудын шигшээ лхагва гарагт БНСУ-ыг зорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-07-04 14:36:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Азийн 23 хүртэлх насны АШТ”-ий урьдчилсан шатанд өрсөлдөх Монголын залуучуудын хөлбөмбөгийн шигшээ баг нэгдсэн бэлтгэл хийхээр лхагва гарагт БНСУ-ыг зорино.

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/, Солонгосын хөлбөмбөгийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд манай шигшээ баг мэргэжлийн хөлбөмбөгийн “Мокпо” бэлтгэлийн баазад 12 хоногийн бэлтгэл хийнэ. Герман дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан залуус бэлтгэлийнхээ хугацаанд БНСУ-ын 19 хүртэлх насны шигшээ баг болон БНСУ-ын гуравдугаар лигийн багтай нөхөрсөг тоглолт хийж ур чадвараа сорино.

Ази тивийн АШТ-ий “H хэсэг”-т багтсан залуучуудын шигшээ баг долдугаар сарын 19-нд Тайланд, 21-нд Индонези, 23-нд Малайзын багтай тоглох хуваарьтай байгаа юм.

Д.Өлзий
Холбоотой мэдээ