Хилийн чанад дахь монгол иргэд маргааш саналаа өгнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны санал хураалтын хүрээнд гадаадад байгаа монгол иргэдийн саналыг авах ажил маргаашнаас албан ёсоор эхэлнэ.
Өнгөрсөн сарын 26-нд орон даяар болсон санал хураалтын дүнд МАН, АН, МАХН-аас нэр дэвшсэн дэвшигчид олонхийн саналыг авч чадаагүй. Иймээс СЕХ-ноос хоёр дахь шатны санал хураалтыг явуулахаар шийдвэрлэсэн.
Санал хураалтыг 33 улс дахь 45 салбар комисс зохион байгуулна. Гадаад суугаа нийт 130 гаруй мянган монгол иргэдээс 7209 нь санал өгөхөөр бүртгүүлээд буй.
Санал хураалт хоёр өдөр үргэлжилж, энэ сарын 5-нд өндөрлөнө.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал