Сайхан сэтгэлт залуус зээрийн сүргийг ундалж байна

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-06-30 16:51:13
Энэ жил Монгол Улсын ихэнх нутаг гантайгаас цагаан зээр олноороо харангадан үхэж байгаад шаналсан “Дорнын их гэгээ”, “Томо бьюлдинг” компанийн ажилчин залуус гарын дорх материалаа ашиглан дөрвөн томоохон усан сан байгуулжээ.
Зээрийн сүрэг олноороо нүүдэллэн өнгөрдөг Дорнод аймгийн хөдөө нутагт байгуулсан энэхүү усан сангууд нийт 120 тонн ус нөөцлөх багтаамжтай бөгөөд залуус үүнийг өөрсдийн хөдөлмөр зүтгэлээр бүтээсэн байна. Нүүдлийн цагаан зээрийн гол сүрэг Монголд байдаг бөгөөд 1970-аад онд 5 сая толгой тоологдож байсан бол 2010 онд 3 сая болж хорогдсон юм. Ган, зуд, өвчин зэрэг байгалийн хүчин зүйлээс гадна хууль бус агналт зээрийн тоо толгой хорогдоход нөлөөлжээ. 20 жилийн өмнө 20-30 мянгаараа сүрэглэдэг байсан зээр одоо 30-40 тоо толгойгоор сүрэглэдэг болсон билээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд