Баян-Өлгийд "Сити" Их Сургуулийн салбар нээгдэнэ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2017-06-29 15:49:26
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт  "Сити" Их Сургуулийн салбар нэгдэхээр болжээ. Энэ талаар уг салбар сургуулийн захирал К.Иманмагзам мэдээллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ: "Тус салбар сургууль нь энэ жилээс Бизнесийн сургууль, Барилга, архитектур-дизайны сургууль, Урлагийн сургуульд, Гоо сайхны сургуулиудад 26 мэргэжлээр элсэлт авч, ирэх 9 дүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлэхээр төлөвлөж байна. Шинээр элсэгчдэд сургалтын төлбөрөөс 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх бөгөөд дотуур байраар үнэгүй хангана" гэв.

Салбар сургуульд элссэн оюутнууд 1 дүгээр курст ерөнхий мэдлэгийн хичээлүүдийг судалж, төрөлх аймагтаа суралцдаг бол 2, 3, 4 дүгээр курсийг Улаанбаатар хотоос суралцаж бакалаврын дипломоор төгсөх аж.

Энэ нь тус аймагт байгуулагдаж буй 3 дахь салбар сургууль бөгөөд өнөөдөр Ховд Их Сургуулийн салбар сургууль үйл ажиллагаа явуулж байгаа юм. Харин 2001 онд байгуулагдсан С.Аманжоловын нэрэмжит Дорнод Казахстаны Улсын Их Сургуулийн аймаг дахь салбар 2015 оноос үйл ажиллагаагаа зогсоосон билээ.

Ө.Нурболат
Холбоотой мэдээ