Прокурорын газраас нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-06-29 12:31:30
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Прокурорын газраас "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоо” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг өчигдөр аймгийн төвд зохион байгууллаа.

Өдөрлөгөөр иргэдэд Прокурорын байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийн талаар болон 2017 оны эхний хагас жилд гүйцэтгэсэн ажлуудыг танилцууллаа.  

Мөн иргэдэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг сурталчилж, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл, өргөдөл, гомдлыг прокурорын байгууллагад хэрхэн гаргах тухай, байгууллагын болон эрүүгийн архивын талаар мэдээлэл өгсөн байна.

Өдөрлөгийн үеэр аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Т.Батсүх аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Татварын хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Авто тээврийн үндэсний төвийн улсын байцаагч нарт 2017 оны 07 дугаар сарын 01-нээс эхлэн дагаж мөрдөх "Зөрчлийн тухай хууль”-ийг хэрхэн хэрэгжүүлэх талаар сургалт явууллаа.

Тус өдөрлөг нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоо, идэвхи санаачлага, гэмт хэрэг болон түүний хор уршиг, хүлээх хариуцлагын талаар хүмүүст хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл өгснөөрөө онцлогтой боллоо гэж албаны хүмүүс үзэж байна.

Ө.Нурболат
Холбоотой мэдээ