Өлгий хотод шинээр 4,5 км хатуу хучилттай зам тавина

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2017-06-28 12:13:34
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн төвийн 5, 6, 9, 12 дугаар багийн нутаг дэвсгэт нийтдээ 4,5 км 1 урсгалтай хатуу хучилттай зам тавих ажил эхэллээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалт бүхий 2,3 тэрбум төгрөгөөр хийгдэх уг ажлын гүйцэтгэгчээр "Жол" компани шалгарсан бөгөөд одоо газар шорооны ажлууд хийж байна.

Замын ажлын 1 тэрбум төгрөгийн санхүүжилт 2017 онд олгогдож, үлдсэн санхүүжилт нь 2018 оны төсөвт суух ба барилгын ажлыг энэ онд багтаан дуусгахаар төлөвлөж байгаа тухай мэдээллийг аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс өглөө.

Дашрамд хэлэхэд, Өлгий хот нь Баруун бүсийн босоо тэнхлэгийн 9.7 км, хотын чанартай 14 км, бүгд 23.7 км асфальт болон сайжруулсан шороон замтай юм.
 
Ө.Нурболат
Холбоотой мэдээ