Мьянмарын сэтгүүлчдийг колончлолын үеийн хуулиар шийтгэх гэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЯНГОН. /VOA/. Мьянмарын гурван сэтгүүлч хаалттай бүсэд явж байгаад армийнханд баригдаж колончлолын үеийн хуулиар шийтгүүлэн 3 жил шоронд хоригдож магадгүй болоод байна.
Сэтгүүлчид тус улсын зүүн хойд нутгийн Шан мужид баривчлагдсан бөгөөд тэд тухайн үед Мьянмарын эрх баригчдын зүгээс "хуулиас гадуур нийгэмлэг" гэж үздэг Тан Үндэсний эрх чөлөөний армийн хивс шатаах ёслолыг сурвалжлахаар тус бүсэд нэвтэрсэн байна. Эдгээр сэтгүүлчид англи, бирм хэл дээр мэдээллээ нийтэлдэг "Ирравади" болон "Бирмийн ардчилсан дуу хоолой" гэдэг хэвлэл мэдээллийн хоёр байгууллагад ажилладаг аж.

Энэ хоёр байгууллага нь 2011 онд ардчилсан хөдөлгөөн эхлэхээс өмнө цэргийн дэглэмтэй байсан Мьянмар улсад хараат бус дуу хоолойг хүргэж байсан цөөхөн хэдэн мэдээллийн хэрэгсэл байсан юм. Харин энэ удаагийн явдал нь Нобелийн энх тайвны шагнал хүртсэн Ан Сан Су Чи-гийн засгийн газар байгуулагдсанаас хойш хэвлэлийн эрх чөлөө боогдож эхэллээ гэсэн айдас түгшүүрийг Мьянмарын сэтгүүлчдэд төрүүлж байна.
Х.Сарнай