Дахин санал хураалтаар Ерөнхийлөгчийг сонгохоор боллоо

Видео
montastudio@montsame.gov.mn
2017-06-27 13:24:40
Сонгуулийн Ерөнхий хорооноос өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтыг хилийн чанадад ирэх сарын 4-нд, дотооддоо ирэх сарын 9-нд зохион байгуулахаар шийдвэрлэлээ хэмээн мэдээлэв.
Санал хураалтын эцсийн дүнгээр бол, МАН-аас нэр дэвшигч М. Энхболд 411748 санал буюу 30.32 хувийн санал, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 517478 санал буюу 38.11 хувийн санал, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 409899 санал буюу 30.19 хувийн санал авчээ. СЕХ-ны хуралдаанаар дээрх дүнг хэлэлцээд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй тул хоёр дахь шатны санал хураал тявуулахаар шийдвэрлэлээ. Хоёр дахь шатны санал хураалтад хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигч болох Х.Баттулга, М.Энхболд нар өрсөлдөнө. Үүнтэй холбоотой бэлтгэл ажилд СЕХ албан ёсоор эхлүүлж байна" хэмээв
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд