Сонгогчдын ирц 8,5 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн тэргүүний сонгуульд 12:00 цагийн байдлаар аймгийн хэмжээнд 5153 хүн саналаа өгч, ирц 8,5 хувьтай байна гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.
Аймгийн Сонгуулийн хороонд ямар нэгэн өргөдөл, гомдол ирээгүй байна. Харин Цагдаагийн газарт сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гэх 3 зөрчил бүртгэгдсэн бөгөөд 2 нь шүүхээс шийдэгдэж, 1 нь шалгагдаж байгаа аж.
Мөн Цэнгэл сумд санал тоолох машинд гэмтэл гарчээ. Уг асуудлаар Улаанбаатар хотоос ирсэн болон аймгийн төвийн мэдээлэл технологийн мэргэжилтнүүд газар дээр нь очиж ажиллаж байгаа талаарх мэдээллийг аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга К.Баймурат өглөө.

Ө.Нурболат