Архангай аймагт 35 хэм хүртэл халж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-06-26 12:46:23
Архангай /МОНЦАМЭ/.Архангай аймагт ойрын өдрүүдэд нутгийн баруун болох хойд хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 30 хэм дамж халахыг аймгийн УЦУОШГ-аас анхааруулсан байна. Өнөөдөр Цэцэрлэг хотод 32 хэмийн халуун, хуурайшилт ихтэй байна.

Үдээс өмнөх 11.00 байдлаар аймгийн бусад сумдад 28-35 хэмийн халуунтай байгааг гаргажээ.

Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах өдөр учраас гадуур гарахдаа даралт ихтэй, өндөр настай хүмүүс болон бага насны хүүхдүүдийг чийгтэй алчуур толгой, хүзүүн дээрээ тавьж, нарны хаалт, малгай өмсөж явахыг УЦУОШГ болон ЭМГ-аас иргэд, сонгогч нарт анхааруулж байна.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ