Румыны цэнгээний газарт гал гарсны улмаас 27 хүн амиа алджээ

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2015-11-01 16:31:03

БУХАРЕСТ. /Globaltimes/. Румыны шөнийн цэнгээний нэгэн газарт гал гарсны улмаас 27 хүн амиа алдаж, 180 гаруй хүн гэмтсэн байна.

Өнгөрөгч баасан гарагийн шөнө 11 цагийн /орон нутгийн цагаар/ үед Румыны нийслэл Бухарест хотын шөнийн цэнгээний газраас галын дуудлага иржээ. Тус шөнийн цэнгээний газарт рок хамтлагийн “Goodbye to Gravity” тоглолт болж байсан бөгөөд 400 гаруй хүн цугласан байжээ.

Шөнийн цэнгээний газар дахь эх сурвалжуудын мэдээлснээр, утаа гаргадаг төхөөрөмжөөс үүдэн гал гарсан ажээ. Мөн цэнгээний газрын аюулгүйн хоёр гарцын нэг нь галд боогдсоны улмаас аврах ажиллагаанд хүндрэл гарчээ.

Румыны Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, амь үрэгдсэн 27 хүний дийлэнх нь өсвөр насны хүүхдүүд байсан бөгөөд түргэн тусламжийн 60 машин болон гал сөнөөгч таван машин хэргийн газарт ажилласан байна. 

Д.Нямтулга

Холбоотой мэдээ