Олон улсын иогийн өдрийг тэмдэглэлээ

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-06-19 12:29:14
Монголын иогоор хичээллэгсэд болон сонирхогсод Олон улсын иогийн өдрийг төв талбайдаа тэмдэглэлээ.
БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Суреш Бабу тус үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ иог бол шашин биш эрүүл амьдрахуйн үндсийг тодорхойлсон шинжлэх ухаан гэдгийг онцлоод “Эртний Энэтхэгчүүдийн хүн төрөлхтөнд өгсөн хамгийн том бэлэг бол иог юм” гэлээ. НҮБ-ээс Монгол Улсад суугаа суурин төлөөлөгч Биата Транкман НҮБ-аас гаргасан тогтоолын хүрээнд уг арга хэмжээг зохион байгуулж буй Элчин сайд Т.Суреш Бабуд баяр хүргэхийн зэрэгцээ үр бүтээлтэй, эрүүл амьдрахын тулд йогоор хичээллэх нь хамгийн дөт болоод үр дүнтэй арга зам юм хэмээн тэмдэглэв. Өдөрлөгт Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон бусад хүндэт зочид хүрэлцэн ирж оролцсон юм.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд