Бизнес эрхлэгч 100 эмэгтэйн уулзалт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-06-18 20:27:35
Сэлэнгэ аймгийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо.
Хуралдаанаар Сүхбаатар сумын 80 жилийн ойтой холбогдуулан салбар салбарын шилдэг эмэгтэй бизнес эрхлэгчдийн судалгаа гаргаж, сэтгүүл гаргах. Сүхбаатар сумын 80 жилийн ойд хандив өргөх, 100 эмэгтэй бизнес эрхлэгчдийн "Таны бизнесийг танд” ажил хэрэгч уулзалт зохион байгуулах, гишүүнчлэлийн үнэмлэх олгох зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэн баталсан байна. Тус холбооны тэргүүнээр “Шинэ Бадрах” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ё.Батзул, дэд дарга “Буянт рашаан” ХХК-ийн захирал Ж.Энхмаа, нарийн бичгийн даргаар “Сэлэнгэ шүтээн” ХХК-ийн захирал, “Миний Монгол” ТВ-ийн албаны дарга Д.Туул, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд “Капитал банк”-ны захирал Д.Оюун-Эрдэнэ, АНУ-ын Олон улсын Хөгжлийн агентлаг “Reach Төсөл”-ийн ажилтан Э.Сүнжидмаа, “Залуу Сэлэнгэ” ХХК-ийн захирал Ц.Баярмаа, “Сэлэнгэ менежмэнт” ХХК-ийн захирал Б.Гантунгалаг, Цахим ертөнц ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Нармандах, "Нарлаг Сэлэнгэ мөрөн" ХХК-ийн захирал Б.Одончимэг, “Цаст булган хайрхан” ХХК-ийн захирал В.Сэлэнгэ, “Үжээд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Отгончимэг нарын бүрэлдэхүүнтэй ажиллахаар тэргүүлэгчдээ шинэчлэн баталжээ. 
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ