Шанх багийн 50 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Хархорин сумын Шанх багийн төвд хоёр ангитай гэр цэцэрлэг барихаар энэ сарын 14-нд шавыг нь тавилаа.
Франц улсын “Еducate” ТББ-ын санхүүжилтээр гүйцэтгэх цэцэрлэгийн барилгыг 8 сард ашиглалтанд оруулж, 9 дүгээр сарын 1-ээс үйл ажиллагаагаа явуулж эхлэхээр төлөвлөөд байна. Хархорин сумын улсын тэргүүний Орхон цогцолбор сургуульд харьяалагдах уг цэцэрлэг ашиглалтад орсноор Шанх багийн 50 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжтой болох юм.
Цэцэрлэг байгуулах тухайд УИХ-ын гишүүн Я.Содбаатар санаачилгатай хандаж, “Educate” нийгэмлэгийн тэргүүн Ален Гросман болон төслийн удирдагч Ж.Соёлмаа, зохион байгуулагч У.Долгормаа нартай хамтран ажиллаж байна.

Б.Батчимэг