Ашигт малтмалын лицензийн талбайн хэмжээ 14 хувь болон буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-30 18:14:02

 2004 оны байдлаар  жоншны эх орон гэгддэг  Айраг сумын нийт газар нутгийн  94 хувь нь ашигт малтмалын лицензэд хамаарч байжээ.

Харин энэ тоо 2014 он гэхэд 14 хувьд хүрч буурсан байна. Уул уурхайн компаниуд болон нинжа нарын сүйтгэсэн газарт 2013 оноос  гадаад дотоодын донор байгууллагын  санхүүжилтээр байгалийн нөхөн сэргээх ажлыг 34 га талбайд  хийсэн аж. Мөн 2014 онд Азийн сангийн санхүүжилтээр нөхөрлөлүүд, бичил уурхайчдын оролцоотойгоор 16 га газрыг нөхөн сэргээсэн байдаг бол зөвхөн нөхөрлөлүүд өөрсдийн хөрөнгөөр 1.6 га газрыг нөхөн сэргээжээ. Харин цаашид  30 гаруй га газрыг нөхөн сэргээх  шаардлага байгааг албаныхан онцлов.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ