Өвөлжилтийн бэлтгэл 50 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-30 15:48:21

Дорноговь аймгийн Айраг суманд энэ өвөл 160 орчим мянган толгой мал өвөлжинө.

Өвөлжилтөд бэлтгэх аймгийн Засаг даргын албан даалгаврын дагуу тус сум Хэнтий аймгаас 500 боодол өвс татан төвлөрүүлсэн бөгөөд зэргэлдээх Говьсүмбэр аймгаас мөн л өвс худалдаж авахаар гэрээлжээ.

Энэ талаар  “Засаг дарга С.Ганбаатараас тодруулахад “Яг хэдэн боодол өвс хэрэгтэй байгааг малчдаас судалж тэдний хэрэгцээнд тааруулж өвсний фондыг бүрдүүлж байна. Их хэмжээгээр өвс бэлтгэснээс Эрсдлийн сандаа мөнгөө давхар байршуулж байх нь зөв. Зарим тохиолдолд бэлтгэсэн өвсийг малчид авахгүй байна. Ноднин гурван жил болсон  өвсөө малчдад хямдралтай үнээр борлуулсан.  Нэг портер дээр задгайгаар нь дүүргэхэд 30 мянган төгрөгөөр болж байх жишээтэй. Өнгөрсөн хавар малчдаас 1000 боодол өвсний захиалга авч, аймгаас 500, Чойроос 500 боодол өвс татахад  хэрэгцаа хангаад таарч байсан. Мөн малчид дор бүрнээ өвс, гар тэжээл бэлтгэлээ. Хэрэв цаг хүндэрвэл зэргэлдээх Өндөршил, Сайхандулаан сумын нутагт  оторлох боломжтой. Одоогийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 50 хувьтай байгаа” гэв. 

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ