Олон улсын татварын шинэ гэрээнд 67 орон гарын үсэг зурлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО. /NHK/. Олон улсын татвараас зайлсхийх явдлыг зогсоох үйлсэд 67 гишүүн орон нэгдсэн байна.
Компаниудын зүгээс бага татвартай улс орнуудыг ашиглаж, ашиг орлого олох оролдлогыг нь зогсоох зорилгоор Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/-ын гишүүн орнуудаас олон улсын гэрээг соёрхон баталсан байна.

"Apple", "Amazon" гэх мэт том компаниуд бага татвартай улс орнуудаас ашиг орлого олсоор байна. Япон, Их Британи, Хятад гэх мэт улсууд уг олон улсын гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэхүү гэрээ нь олон төрлийн татварын асуудлуудыг өөрчлөх болно гэж албаны хүмүүс үзэж байна.
АНУ гэх мэт зарим улс орон уг гэрээнд гарын үсэг зураагүй бөгөөд тэдгээрийн энэ конвенцид нэгтгэх тал дээр нөлөө үзүүлж ажиллах болно гэж албаны хүмүүс мэдэгдсэн байна.
Х.Сарнай