Төрийн захиргааны албан хаагчид хуулийн өргөн мэдлэгтэй байх ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-06-08 22:44:14
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Монгол улсын “Захиргааны Ерөнхий хууль” нь 2015 оны 6 дугаар сарын 19-ны өдөр батлагдаж 2016 оны 7 дугаар сар 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Хууль зүй, Дотоод Хэргийн яам, аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс хамтарч “Захиргааны Ерөнхий хууль”-иар орон нутгийн төрийн захиргааны байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд явуулав. “Сургалтад орон нутгийн төрийн захиргааны удирдах болон гүйцэтгэх 120 гаруй албан хаагч оролцож байна. Ер нь төрийн захиргааны албан хаагчид хууль эрх зүйн өндөр мэдлэгтэй байх ёстой. Энэ хуулийн гол зорилго нь нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд чиглэсэн хууль юм” гэж аймгийн Хууль, Эрхзүйн хэлтэсийн дарга Л.Алтанчимэг сургалтад оролцогчдод хийсэн мэдээлэлдээ онцлов. Уг хууль нь 14 бүлэг 108 зүйл заалттай аж.
                                                                                                                                                                           Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ