МАН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд МҮАН дэмжихээ илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монголын Үндэсний ардчилсан нам /МҮАН/-ын Удирдах зөвлөл хуралдаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг дэмжих нь зүйтэй хэмээн үзжээ.
Учир нь нэг нам улс орныг дангаар удирдсанаар эдийн засгийн хүндрэлтэй энэ үед улстөр тогтворжино. Мөн ОУВС-гийн хөтөлбөрийн үр өгөөжийг бүрэн дүүрэн ашиглах, хөрөнгө оруулагчид, хандивлагчдын итгэлийг хүлээх замаар хямралаас гарах арга зам үүгээр нээгдэнэ хэмээн үзсэн байна.
Түүнчлэн нэр дэвшигчийн улстөрийн нам удирдаж байсан ажлын туршлага, төрийн удирдлагын мэргэшсэн чанар нь монгол төрийн нэр хүндийг өргөх, үндэсний эв нэгдлийг хангах, шийдвэрээ олоогүй асуудлууд дээр шийдлээ олоход тусална хэмээн үзэж, уг шийдвэрийг гаргасан аж.

Б.Туул