С.Ганбаатар: Хоёр намын наймааг зогсоож, хөгжлийг тунхаглана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс албан ёсоор эхэлсэнтэй холбогдуулж МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар сонгуулийн сурталчилгааны нээлтээ их жанжин Д.Сүхбаатарын талбайд хийлээ.
Уг арга хэмжээг нээж МАХН-ын дарга Н.Энхбаяр хэлсэн үгэндээ, "Жинхэнэ монгол төр бий болгох өөр гарц бидэнд байна. Шудрага ёсыг сэргээн тогтоох гарц бий. Энэхүү гарцыг хөтлөн явуулах хүн бол С.Ганбаатар юм. С.Ганбаатар нь ард түмнийхээ төлөө, шударга ёсыг сэргээн тогтоохын төлөө, байгалийн баялгийг тэгш зарчмаар хуваарилахын төлөөх Ерөнхийлөгч байх болно. Иймд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Ганбаатарыг сонгоорой хэмээн уриалж байна" гэв.

Нэр дэвшигч С.Ганбаатар, "Та бид Монгол Улсынхаа эзэн нь болохоос боол нь биш ээ. Монголын ард түмэн өөрийн гэсэн Ерөнхийлөгчтэй болох цаг нь иржээ. Бид иргэдээ харахаар байсан МАНАН дунд хашигдаагүй. Бид хоёр намын наймааг зогсоож хөгжлийг тунхаглахаар энд цуглаад байна. Бидний ирээдүй юугаар ч сольшгүй. Бидэнд өөр гарц байна. МАХН-ын манлайлал дор эвлэлдэн нэгдэж Монголынхоо ирээдүйн төлөө хамтдаа зүтгэцгээе" гэлээ.

Нээлтэд МАХН-ын удирдлагууд, ахмад зүтгэлтнүүд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлөөс гадна гишүүд дэмжигчид нь оролцов. Нэр дэвшигч С.Ганбаатар өнөөдрөөс эхлэн ийнхүү мөрийн хөтөлбөрөө олон нийтэд танилцуулж, сонгогчидтойгоо хийх уулзалтаа эхлүүлж байгаа нь энэ юм.

Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал