Баруун бүсийн наадмыг Тариалан сумын хурдан хүлгүүд манлайлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-06-02 22:02:59
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд зохион байгуулагдсан баруун бүсийн шилдэг хүлэг шалгаруулах уралдаан аймгийн алдарт уяач Тэсийн голын их хүлэгч уран уургач аймгийн сайн малчин сумын заан С.Жамхүү агсны 80 насны  ойн нэрэмжит болгон зохион байгууллаа.
Энэ үеэр даага, шүдлэн, хязаалан, эрлийз морьдын уралдаан болж  Завхан, Булган Хөвсгөл аймгийн уяачдын 160 гаруй хурдан хүлгүүд шандас сорьсноос Тариалан сумын уяачдын уясан хүлгүүд 4 түрүү авч 5 морь айрагдан 9 хүлэг алтан жолоогоо өргөлөө.
Хязаалан насны морьдын ураладаанд Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач Ж.Элбэгсайханы саарал түрүүлж, Дааганы уралдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уяач Г.Мөнгөнхуягийн хүрэн даага, Шүдлэн насны морьдын уралдаанд Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач Ө.Баасансүрэнгийн цавьдар түрүүлж, Эрлийз насны морьдын уралдаанд Тариалан сумын уяач Баянмөнхийн хээр түрүүлж наадамчин олныг цэнгүүлжээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ