Гадаадад байгаа монголчууд Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
sarnai@montsame.mn
2017-05-26 12:07:57
БЭЭЖИН. /Xinhua/.  Монгол Улсын Сонгуулын ерөнхий хорооны мэдээлснээр, тус улсад болох гэж байгаа Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор гадаадын улс орнуудад амьдарч буй 7300 гаруй монголчууд бүртгүүлсэн байна.

Монголчуудын саналыг авахаар 32 улсад сонгуулийн 45 дэд хороог байгуулжээ.

Бүртгэл даваа гарагт дууссан байна. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр удаа сонгогдсон учраас дахин сонгуульд оролцохгүй аж. Бүртгүүлсэн монголчууд 6 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд саналаа өгнө.  

Сонгууль 6 дугаар сарын 26-ны өдөр болох юм. Монголын Ерөнхийлөгчийг 4 жилийн хугацаагаар сонгодог ба зөвхөн нэг удаа дахин сонгогдох боломжтой. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бүртгүүлсэн нийт сонгогчдын тоо 1.8 сая байжээ. Монголын нийт хүн ам 3 сая юм. 
Х.Сарнай 



 
 

Холбоотой мэдээ