“Дархан-Яармаг-2017” үзэсгэлэн худалдаа нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-05-22 18:08:09
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн ЗДТГ, Худалдаа, Аж үйлдвэрийн танхим хамтарч “Дархан-Яармаг 2017” үзэсгэлэн худалдаа аймгийн Спортын ордонд зохион байгууллаа. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд Улаанбаатар, Завхан, Булган, Хөвсгөл, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудын импортын болон үндэсний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 30 гаруй байгууллага оролцож өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ худалдан борлууллаа.
Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа уг үзэсгэлэн худалдаанд Дарханы брэнд бүтээгдэхүүн, Завхан аймгийн жимсний төрөл бүрийн чанамал, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн утсан загас, Төв аймгийн амьтны гаралтай бүтээгдэхүүн мөн банк санхүүгийн байгууллагууд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хоол хүнсний чиглэлийн байгууллагууд оролцож бэлэн хувцас, хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд тавигдсан байна. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 19-22-ний өдрүүдэд явагдаж дууслаа гэж аймгийн ХАҮТ-ын дарга Д.Мэндхүү ярилаа.
                                                                                                                                                  Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ