Шведийн хоккейн шигшээ баг 10 дахь удаагаа дэлхийн аварга боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2017-05-22 08:49:25
КЁЛЬН. /TASS/. Өчигдөр Германы Кёльн хотноо болсон хоккейн ДАШТ-ий аваргын төлөөх тоглолтод Шведийн шигшээ баг Канадын шигшээ багийг торгуулийн цохилтоор 2:1 оноогоор хожжээ.
 
Ингэснэээр Шведийн хоккейн шигшээ баг 10 дахь удаагаа дэлхийн аварга боллоо. Тус улсын шигшээ баг 2013 оноос хойш анх удаагаа ДАШТ-д түрүүлсэн нь энэ юм. Шведчүүд хоккейн ДАШТ-нүүдээс нийтдээ 56 медаль, тэдгээрийн дотор 19 мөнгө, 17 хүрэл медаль хүртээд байна.

Харин Канадын шигшээ баг хоккейн ДАШТ-нүүдээс нийтдээ 49 медаль хүртсэний 26 нь алт, 14 нь мөнгө, ес нь хүрэл медаль аж.

Бямба гарагт болсон хүрэл медалийн төлөөх тоглолтод Оросын шигшээ баг Финландыг 5:3 оноогоор хожсон байна.

Энэ оны хоккейн ДАШТ тавдугаар сарын 5-21-нд Германы Кёльн хот болон Францын нийслэл Парис хотод болсон юм.

2018 оны ДАШТ Дани улсад болно.
 
Г.Доржханд
 

Холбоотой мэдээ