Д.Трамп цагаачлалын хуулийг чангатгаснаас хойш 41 мянган хүнийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-05-18 11:20:45
ВАШИНГТОН. /Trend/.  Ерөнхийлөгч Дональд Трамп хууль бус цагаачлалыг таслан зогсооход чиглэсэн зарлигт гарын үсэг зурснаас хойш АНУ-д 41 мянган хууль бус цагаачийг баривчилсан байна гэж АНУ-ын Цагаачлал, Гаалийн алба /ICE/ мэдэгдлээ.

2017 оны 1 дүгээр сарын 22-ноос 4 дүгээр сарын 29-ны хугацаанд ICE-ийн ажилтнууд нийтдээ 41 318 хүнийг баривчилсан байна.
 
Энэ онд баривчлагдсан хүний тоо өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 37.6 хувиар олон байгаа юм.

Баривчлагдсан хүмүүсийн ойролцоогоор 75 хувь нь халдлага, хар тамхи, хүн амины хэргээр ял авсан байна.

ICE-гийн ажилтнуудад олон нийтийн аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй явдалтай тэмцэх тал дээр илүү анхаарал хандуулах үүрэг өгсөн учраас гэмт хэрэг үйлдсэн гадаадын иргэдийг баривчилсан статистик тоо эрс өссөн аж. 

Ерөнхийлөгч асан Барак Обамагийн үед гэмт бүлэглэлд оролцсон, нэг удаа болон удаа дараа гэмт хэрэг үйлдэн ял авсан цагаачдыг хамгийн түрүүнд албадан гаргадаг байжээ. 

Х.Сарнай 






 



 

Холбоотой мэдээ