ДЭМБ: Эбола вирус дахин дэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sarnai@montsame.mn
2017-05-13 12:17:56
КИНШАСА. /Anadolu/. Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын нийслэл Киншаса хотоос зүүн хойд зүгт 1300 км зайтай ойн бүсэд Эбола вирусийн дэгдэлт гарчээ.

ДЭМБ-ын албаны хүмүүсийн мэдэгдснээр  4 дүгээр сарын 22-ноос хойш Эбола вирусийн 9 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж 3 хүн нас барсан байна. Нас барсан 3 хүний нэг нь Эбола вирусийн халдвар аван нас барсныг шинжилгээгээр баталжээ.

2014 оноос хойш 2 жилийн хугацаанд Баруун Африкийн 3 улсад Эбола вирусийн дэгдэлт гарч 11 мянга гаруй хүн амиа алдсан билээ. Конго улсад мөн уг вирусийн дэгдэлт 2014 онд гарч байсан бөгөөд 40 гаруй хүний аминд хүрсэн юм. 

Тус улсын засгийн газрын мэдэгдснээр дэлхий нийтийн эрүүл мэндийн хямралд хүргэж болзошгүй уг өвчний асуудлыг шийдвэрлэх нэн шаардлагатай байгаа бөгөөд  ДЭМБ-тай хамтран вирусийн тархалтыг зогсоох арга хэмжээг эрчимжүүлж байгаа ажээ. 
 
Х.Сарнай 
Холбоотой мэдээ