Өвөрхангай аймаг эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхээр бодлого боловсрууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ Манай аймаг нийт төсвийнхөө 80 хувийг улсын төсвөөс авч, 20 хувийг өөрийн орлогоор бүрдүүлдэг учраас эдийн засгийн хувьд тааруухан аймгуудын тоонд ордог. Тиймээс эдийн засгийн чадамжаа өсгөхийн тулд орон нутагт хэдий хэмжээний эрдэс баялаг байгааг судлан тогтоож, эдийн засгийн эргэлтэнд оруулах талаар тодорхой арга хэмжээ авахаар боллоо.
Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлснээр зөвхөн уул уурхай төдийгүй эдийн засгийн бусад салбар хөгжинө хэмээн үзэж байгаа юм. Үүний тулд уул уурхайн салбарын хэтийн төлөв, төрөөс эрдэс баялгийн салбарт хэрэгжүүлж буй баримт бичигт тулгуурлан аймгийн хэмжээнд уул уурхайн салбарт баримтлах бодлогыг боловсруулаад байна.
2017-2020 он хүртэл хэрэгжүүлэх уг баримт бичигт 6 бүлэг, 7 зорилт, 47 арга хэмжээг тусгасан бөгөөд хэд хэдэн онцлох зорилтуудыг дэвшүүлжээ. Тухайлбал хууль бусаар хувиараа алт олборлогч иргэдийг тарааж хөөх бус харин зохион байгуулалтанд оруулж нэгтгэх, эрдэс баялгийн салбарт бие даасан үйл ажиллагаа явуулахын тулд аймгийн итгэмжит компани байгуулах, бодлогын хэрэгжилтэнд хяналт тавих, геологи, хайгуул, олборлолтын талаар холбогдох газруудын мэдээллийг нэгтгэх, санал, зөвлөмж гаргах үйл ажиллагаа бүхий “Эрдэс баялгийн зөвлөл”-ийг байгуулах аж.
Мөн ашигт малтмалыг олборлох, боловсруулах үйлдвэрлэлд дэвшилтэт техник, хаягдалгүй технологийг нэвтрүүлэх, тусгай зөвшөөрлийг олгохдоо орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжийг түлхүү дэмжих, экологийн тэнцвэрт байдлыг хангуулан мал бэлчээрлэх нөхцөлийг хангахад голлон анхаарах ажээ.

Б.Батчимэг