Тэргүүлэгчдэд олгодог улирал бүрийн урамшууллыг зогсоов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬАвлигатай тэмцэх газар нийслэлийн Сүхбаатар дүүрэгт ажилласан байна.
АТГ-аас тус дүүргийн ИТХ-ын дарга болон Засаг дарга нарт авлигын эсрэг хууль тогтоомжоор төрийн байгууллага, албан тушаалтанд тавигдсан албан үүрэгтэй нь холбогдох хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн шийдвэрүүдээ хүчингүй болгох зохион байгуулалтын арга хэмжээ авчээ. Тухайлбал, тус дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 40 дүгээр тогтоолоороо ИТХ-ын Тэргүүлэгчдэд улирал тутам олгодог 50 мянган төгрөгийн урамшууллыг зогсоох болсноо Авлигатай тэмцэх газарт мэдэгдсэн байна.
Ж.Батсайхан