Хятадад нүүрсний уурхайд гарсан ослын улмаас 18 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-05-08 12:36:06
ЧАНША. /Xinhua/.  Ням гарагт Хятадын Хөнань мужийн нүүрсний уурхайд осол гарсны улмаас 18 хүн амиа алдсан тухай өнөөдөр өглөө орон нутгийн албаныхан мэдэгдлээ.

Ням гарагийн үдээс өмнө 11:00 цагийн үед Хуангфэнгсиао хотын Юсянь дүүргийн Жилинсиао уурхайн цооногт нийт 55 ажилчин ажиллаж байх үед хий алдагдсан байна. 

Аврагчид 37 уурхайчныг аюулгүй гарган авч эмнэлэгт хүргэсэн байна. Мөрдөн байцаагчид хорт хийн дэх бодисуудыг шинжилж байгаа бөгөөд цагдаа нар холбогдох хүмүүсийг мөрдөн байцаахаар саатуулаад байгаа аж.
Х.Сарнай 

 

 
 

Холбоотой мэдээ