35.0 мянган га талбайн хортон мэрэгчийг устгалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай /МОНЦАМЭ/ ХХААХҮ-ийн сайд, аймгийн Засаг дарга нарын 2017 онд хамтран ажиллах гэрээнд тусгагдсан бэлчээр хамгаалах арга хэмжээний хүрээнд микробиологийн аргаар бэлчээрийн хортон мэрэгч устгах ажлыг зохион байгуулаад байна.
ХХААХҮЯ, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Улаанбаатар хотын шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “Шим” ХХК-тай хамтран Хайрхандулаан сумын 15.0 мянган га талбайд 30 тонн, Нарийнтээл сумын 20.0 мянган га талбайд 40 тонн бактержуулсан бэлдмэл цацаж, микробиологийн аргаар бэлчээрийн хортон мэрэгчдийг устгав. Энэхүү ажлын гүйцэтгэлийг хянаж, үр дүнг тооцохоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ургамал хамгааллын хүрээлэнгээс хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна.
Манай аймагт бактержуулсан бэлдмэлээр хавар, намрын улиралд хортон мэрэгчтэй тэмцэх ажлыг 2015 оноос хойш амжилттай хэрэгжүүлж байгаа аж.
Б.Батчимэг