Улиастайн инженерийн шугам сүлжээний худгийн үзлэг хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-05-05 13:48:59
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт дэд бүтцийн хяналтад таны оролцоо сэдэвтэй сарын аян болж өнгөрлөө.
Энэхүү сарын аяныг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас санаачлан Улиастай сумын ЗДТГ, Амь-Ус трейд ОНӨААТҮГазар, Мэдээлэл холбоо сүлжээ ТөХК, Илч дөл трейд ХХК, Санмин ХХК зэрэг хангагч байгууллагуудтай хамтарсан үзлэг шалгалтыг Улиастай суманд хийжээ.
Шалгалтаар 62 инженерийн шугам сүлжээний худгийн аюулгүй байдлыг үзэж зөрчилтэй худгуудыг холбогдох байгууллагуудыг стандарт шаардлага хангахуйц засч янзлах үүргийг долоо хоногийн хугацаатай өгчээ. Мөн үеэр иргэдэд шугам сүлжээний хамгаалалтын барилга, худгийн таг гэх зэрэг газруудад олон нийтийн сайн дурын хяналт тавьж хайрлаж хамгаалахыг уриаллаа. Түүнчлэн хариуцсан албаны ажилчид ашиглалт аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй худагнуудыг цэвэрлэх, таг хийх зэргээр зарим газар дээр илэрсэн зөрчлийг арилгууллаа.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ