"Уран үйлчид" тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-05-04 15:58:09
Булган /МОНЦАМЭ/ “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-аас зохион байгуулж байгаа "Уран үйлчин"  улсын
анхдугаар уралдааны  шалгаруулалт Булган аймагт боллоо. Энэ уралдааныг "Булган уран” хоршоо хамтран зохион байгуулжээ.
Тус уралдаанд  Булган аймгийн 15 сум, 1 тосгоноос 58 уран үйлчид оролцож аваргууд, тусгай байрын эзэд тодорлоо. 
“Аймгийн аварга үйлчин” –ээр Булган сумын С.Сундуй, “Аймгийн тэргүүн аварга үйлчин” –ээр Сайхан сумын Т.Байгальмаа, “Аймгийн тэргүүн дэд аварга үйлчин” –ээр Баян агт сумын Ч.Жаргалсайхан нар шалгарчээ.
Аймгийн “уран үйлчин” уралдаанаас шалгарсан 21 үйлчид бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо. "Уран үйлчин" улсын  уралдаан жил болгон зохион байгуулагдах юм.
М.Батжаргал
Холбоотой мэдээ