ЗХЖШ-ын дэд дарга НҮБ-ын цэргийн хүчний командлагчийн шалгуурт тэнцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-26 18:12:17

БХЯ-ны Сайдын зөвлөлийн баасан гарагийн хуралдаанаар ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнайг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна.

Б.Баярмагнай нь НҮБ-ын цэргийн хүчний секторын командлагчийн шалгуурт тэнцсэн учир ийнхүү ажлаас нь чөлөөлөн дэлхийн цэргийн өндөр албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэсэн юм. Одоогоор түүний оронд хүн томилоогүй байгаа ч, ЗХЖШ-ын Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат, Зэвсэгт хүчний Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал П.Доржсүрэн нар яригдаж байгааг эх сурвалж мэдээлэв.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ