Завханы 9 суманд гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэг байгуулагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-05-01 11:07:25
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Алдархаан, Эрдэнэхайрхан, Завханмандал гэхчлэн 9 суманд гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэг байгуулагджээ.
Завханы Онцгой байдлын газраас Алдархаан, Эрдэнэхайрхан, Завханмандал, Дөрвөлжин, Ургамал, Сантмаргаз, Цэцэн-Уул, Сонгино, Нөмрөг зэрэг сумдад гамшгаас хамгаалах тухай, галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчлах, мэдлэг мэдээлэл олгох сургалтыг зохион байгуулсан байна. Сургалтад дээрх сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон тооны бус алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан албан хаагч,  иргэд оролцжээ. Энэ үеэр 9 сумын Засаг даргын захирамжаар “Ерөнхий зориулалтын мэргэжил”-ийн ангийг түшиглэн зургаан хүний бүрэлдэхүүнтэй “Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэг” байгуулжээ.
Шинээр байгуулагдсан гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийн энэ үеэр гал унтраах багаж зэвсэглэмжийг ашиглах болон гал түймэр унтраах дадлага сургуулийг хийсэн байна. Сургалт дадлагад нийт 800-аад ажилтан, албан хаагч, иргэд хамрагджээ
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ